ТАНИЛЦУУЛГА

ЭМ ЗҮЙН БОДЛОГО БА ПРАКТИК ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛ JOURNAL OF PHARMACEUTICAL POLICY AND PRACTICE (JOPPP) “Эм зүйн бодлого ба практик олон улсын сэтгүүл /Journal of Pharmaceutical Policy and Practice (JoPPP)/” сэтгүүл нь эмзүйн бодлого, практикийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор 2008 онд байгуулагдсан. JoPPP сэтгүүл нь Scopus, PubMed Central-д бүртгэгдсэн, Их Британи улсад хэвлэгддэг өндөр нэр хүндтэй редакцын зөвлөлтэй. Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь эмийн хэрэглээ, нөөцийг хуваарилах, эрэлт, нийлүүлэлтийн харьцаа, зохицуулалт, хүртээмж, оновчлол, ашиглалт, хэрэглээ, хангамж үйлчилгээний үр дүн, үнэ өртөг зэрэг бодлого, практикийн судалгааны бодит үр өгөөжийг нийтэлдэг.
2023 оны байдлаар Scopus-ын (IF) 4.2, Q1 гэсэн үнэлгээтэй буюу дэлхийн хамгийн шилдэг 3 эмзүйн сэтгүүлийн нэг юм. 2018 оноос эхлэн жил бүр эмзүйн бодлого, практик судалгааны салбарт чухал хувь нэмэр оруулж буй судлаачдад Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Хелен Элизабет Кларкийн нэрэмжит “Helen Clark-JoPPP Award” шагнал олгож байна.
Эм зүйн бодлого ба практик олон улсын сэтгүүл (JoPPP)-ийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь:
  • Малайз Улсын Куала-Лампур хотод 2019, 2020 онд
  • Зүүн Малайзын Кучинг арал дээрх Саравакт 2024 онд
  • Тайланд улсын Бангкок хотноо 2025 онд нийт 4 удаа зохион байгуулагдсан.
Эмзүйн бодлого, практик судалгааны өгүүлэл, илтгэл, сайн туршлагад үндэслэн “JoPPP Mongolia 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Монгол Улсад Этүгэн Их Сургуультай хамтран зохион байгуулахаар 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гэрээ байгуулсан.

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ Этүгэн их сургууль нь “2030 он гэхэд азийн шилдэг залуу 100 сургуулийн түвшинд хөгжиж, дараагийн 50 жилд дэлхийн шилдэг 100 сургуулийн түвшинд өрсөлдөнө” гэсэн алсын хараа, “Хүн чанар, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь болж хөгжих боломж олгодог, үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, нээлттэй, судалгааны, инноватив их сургууль болж хөгжинө” гэсэн эрхэм зорилго, хөгжлийн стратегийн хүрээнд сургалт, судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Манай сургууль нь 2002 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл 23 жил сургалт, судалгааны үйл ажиллагааг 6 бүрэлдэхүүн сургууль, бакалаврын 22 хөтөлбөр, магистр, докторын 10 хөтөлбөртэйгөөр хэрэгжүүлж байна. Сургуулийн алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хөгжлийн стратегийн (1) сургалт сурах орчинг олон улсын жишигт хүргэх, (2) эрдэм шинжилгээ, инновацийг олон улсын жишигт хүргэх, (3) үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл боломжийг хөгжүүлэх гэсэн 3 үндсэн зорилгын хүрээнд 41 зорилт, 83 үндсэн чиглэл, 1288 үйл ажиллагаа, хүрэх үр дүнг 36 шалгуур үзүүлэлтээр тодорхойлон ажиллаж байна. Сургуулийн хөгжлийн зорилго, зорилтын хүрээнд 16 гаруй хөтөлбөрөө үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллагаар, Бизнесийн удирдлагын 5 хөтөлбөрөө АНУ-ын ACBSP, Сувилахуй, Био-Анагаах, Анагаах ухаан, Нүүр ам судлал хөтөлбөрөө ХБНГУ-ын ASIIN байгууллагаар олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлсэн.

 

Б. Батсэрээдэнэ

Этүгэн их сургуулийн The Journal of Pharmaceutical Policy and Practice (JoPPP)- тай хамтран зохион байгуулж буй "5th JoPPP Conference - Mongolia 2026" хуралд тавтай морил!

Б. Насанбаяр

"5th JoPPP Conference - Mongolia 2026"-д оролцож буй эрхэм хүндэт зочид, судлаачид, эмзүй, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд та бүхний амрыг айлтгая.

Zaheer-Ud-Din Babar

Та бүхнийг 2026 оны Эм зүйн бодлого, практикийн сэтгүүлийн (JoPPP) 5 дахь удаагийн хурлын (5th JoPPP Conference - Mongolia 2026) арга хэмжээнд оролцож буйд баяртай байна.

Бүртгэлийн хугацаа

Илтгэлийн хураангуй хүлээн авах

 
Илтгэлийн хураангуй хүлээн авах

2025.09.01 - 2026.03.01

 
Илтгэлийн хураангуйг сонгон шалгаруулж, тэнцэх тэнцэхгүйг шийдэх

2026.01.01 - 2026.04.01

 
Ирүүлсэн хураангуйг хянаж/засварлах

2026.03.01 - 2026.06.01

 
Илтгэлийн хянасан хувилбарыг илтгэгчид илгээх

2026.06.01 - 2026.07.01

 
Илтгэлийн хураангуйг илтгэгч тал баталгаажуулах

2026.07.01 - 2026.08.01

 
Илтгэлийн хураангуйг нийтлэхэд эцэслэн бэлдэх

2026.08.01 - 2026.09.15


Бүртгэл баталгаажуулалт

 
Урьдчилсан бүртгэл

2025.09.01 - 2026.04.01

 
Эртэч бүртгэл

2026.04.01 - 2026.08.01

 
Энгийн бүртгэл

2026.08.01 - 2026.10.01

 
Конференцийн дараах аяллын бүртгэл

2026.08.01 - 2026.09.15

 
Workshop бүртгэл

2026.08.01 - 2026.09.15


Конференц

 
Илтгэлийн хураангуйг PPT хэлбэрээр илтгэл болгон бэлдэж ирүүлэх

2026.08.01 - 2026.10.20

 
Илтгэх PPT чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж баталгаажуулж, шаардлагатай бол дахин авах

2026.10.20 - 2026.10.27

 
Нэгдсэн зохион байгуулалтаар онгоцны буудлаас угтах

2026.10.27 - 2026.10.28

 
Конференц

2026.10.29 - 2026.10.30

 
Workshop

2026.11.01 - 2026.11.01

 
Конференцийн дараах аялал

2026.11.01 - 2026.11.02

 
Нэгдсэн зохион байгуулалтаар онгоцны буудал хүргэж өгөх

2026.11.01 - 2026.11.03